Үйлчилгээний нөхцөл
LOOKME.MN веб сайт нь цахим худалдааны сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл, журам нь уг веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч LOOKME.MN үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр веб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд LOOKME.MN /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран энэ журмыг баримтална.
- LOOKME.MN веб сайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.
Хэрэглэгчийн анхаарах зүйлс
- LOOKME.MN худалдааны тэмдэгтүүд нь LOOKME.MN-н өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.
- Веб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг LOOKME.MN бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь LOOKME.MN веб сайтад нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлийн улмаас учирсан хохирлыг LOOKME.MN хариуцахгүй болно.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албаны болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.
Захиалга хийх
- Хэрэглэгч LOOKME.MN цахим худалдааны системийг ашиглан аль ч цагт хэдэн ч удаа захиалга хийж болно.
- Хэрэглэгч захиалга хийхдээ ве бсайтад байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах үүрэгтэй.
- Хэрэглэгч 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд LOOKME.MN ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч нь ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжтой.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд мэдэгдэл илгээнэ.
Төлбөр төлөх
- Захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл харагдана. LOOKME.MN захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөрийн хэлбэр, төлбөр хүлээн авагчийн нэр, дансны дугаар зэргийг хэрэглэгчдэд ойлгомжтой хүргэнэ.
- LOOKME.MN нь захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- LOOKME.MN нь хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
Захиалга цуцлах
- Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч тус барааны талаар сайтар судлаагүй, мэдээлэл аваагүй зэргээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг цуцлах, буцаах боломжгүй.
Бараа буцаах
- Захиалсан барааг хүлээн авах үед үйлдвэрийн гэмтэлтэй байсан бол захиалагчийн хүсэлтээр 72 цагийн дотор барааг буцаах эсвэл солих сонголтыг олгоно.
- Үйлдвэрийн гэмтэлтэй бараа бүтээгдэхүүн буцаахаас бусад тохиолдолд үнийн дүнгийн 10 хувийг төлж бараагаа буцаана.
- Захиалсан бараагаа хүргэлтээр тохиолдолд хүргэлтийн хөлс 7000 төгрөг төлнө.
- Буцаах бараа бүтээгдэхүүн шинэ байдлаа алдаагүй, хайрцаг сав бүрэн байх ёстой.
Бараа солих
- Захиалсан бараа гэмтэлтэй тохиолдолд сольж болно.
- Захиалга буцаах зайлшгүй шаардлагатай тохиолдолд “Бараа буцаах” хэсгийн 2-р зүйлийг үндэслэн буцааж болно.
- Сольж авах бараа дууссан бол өөр бараагаар солиулж болно.
- Ажлын өдрүүдэд ажлын цагаар оффис дээр ирж солиулна.
Хүргэлтийн нөхцөл
- Хүргэлтийн төлбөр 7000 төгрөг. Захиалга баталгаажсанаас хойш 72 цагийн дотор хүргэлтийн компаниар хүргэгдэнэ.
- Хүргэлтийн маршрут 5 шараас Ботаник, Зайсангаас 7 буудал, Нисэх, Яармаг. Хүргэлтийн бүсээс бусад бүсэд 1км тутамд 1000 төгрөгөөр тооцож нэмэлт төлбөр авахыг анхаарна уу!
- Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийх үед утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
- Хэрэглэгч захиалсан барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа бичиг баримт, захиалга өгсөн утасны дугаараа баталгаажуулан бараагаа хүлээн авна.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах бүрд хэрэглэгчид хариу даруй мэдэгдэнэ.
Бусад
Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулна.